
Triton sport
Манай спорт хувцасны үйлдвэр нь 2022 онд үүсгэн байгуулагдсан ба орчин үеийн технологи, чанартай материал дээр тулгуурлан захиалагчдын хүссэн өнгө загварын дагуу бүх төрлийн спорт хувцас, өмсгөл үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь мэргэжлийн хамт олноос бүрэлдсэн ба тамирчдын биеийн онцлогт тохирсон, уян хатан, хөнгөн, агаар сайн нэвтрүүлдэг материал ашиглан, дээд зэргийн тав тухыг бий болгоход чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний санал болгох
Бүтээгдэхүүнүүд
Printing
Хэвлэл
Бид танд DTF (Direct to Film) хэвлэл болон бүтэн хэвлэлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд санал болгож байна.
✅ DTF хэвлэл – Орчин үеийн шийдэл
Шууд даавуун дээр наалддаг өндөр нягтралтай нарийн деталийг гаргах чадвартай хэвлэл
Подволк, спорт хувцас, хослол, цүнх, малгай зэрэгт бүх төрлийн зүйлс дээр хэвлэх боломжтой
Өнгө гандалт багатай, уян хатан, олон угаалт даадаг
✅Бүтэн хэвлэл – Хувцас даяар зураг, дизайн байрлуулах технологи
Хувцасны бүх хэсгийг бүрэн загварчлах боломжтой
Масс захиалга, багийн өмсгөл, арга хэмжээний хувцаст тохиромжтой
Бүтэн хэвлэлээр хийсэн хувцас давтагдашгүй, өвөрмөц анхаарал татам болдог
Хэзээ ч хуулрахгүй хэдэн ч удаа угааж болдог өнгө гандахгүй сүүлийн үеийн дэвшилтэд хэвлэлийн технологи
Манай мэргэжлийн баг хамт олон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын чанарын сертификаттай өндөр гүйцэтгэлтэй тоног төхөөрөмжөөр чанартай, хурдтай үйлчилгээ үзүүлдэг нь бидний гол давуу тал юм.
Sublimation technology
Бид Хятад болон Солонгос спортын өмсгөл үйлдвэрлэдэг нэр бүхий үйлдвэрүүдтэй хамтын гэрээтэй ажилдаг ба материалын хувьд амьсгалдаг, хөлс чийг шингээдэг, уян хатан байдлыг хангадаг полиэфир, спандекс гэх мэт чанарын шаардлага хангасан даавуу материалыг сонгон үйлдвэрлэлдээ ашигладаг
Полиэстр (Polyester) Спандекс / Эластан (Spandex, Elastane, Lycra) Mesh

“Би 4 жил бэлтгэл хийсэн, зөвхөн 9 секундийн амжилтын төлөө.”
Usain Bolt (Гүйлтийн тамирчин):
“Би 9000 гаруй шидэлт алдсан. Би 300 гаруй тоглолтод хожигдсон. Би ялалт авчрах шидэлтийг 26 удаа алдсан. Би дахин дахин бүтэлгүйтсэн — тиймдээ л би амжилтад хүрсэн.”
Michael Jordan (сагсан бөмбөгийн домог):
“Амжилт нь санамсаргүй зүйл биш. Энэ бол хичээл зүтгэл, хөлс, суралцах, золиос, хамгийн гол нь — чи юу хийж байгаагаа үнэхээр хайрлах явдал.”
Pelé (хөлбөмбөгийн домог):
